Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Чикаго, Бостон зэрэг 5 хот руу нислэг үйлдэхэд бэлэн болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

МИАТ ТӨХК Улаанбаатар хотоос АНУ-ын Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэгүүдийг хийхээр болсон байна. Тодруулбал,

Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК АНУ-ын нийт 5 хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс /2023.10.20/ тийз борлуулалтаа эхлүүлжээ.

Улаанбаатар хотоос эхлэлтэй Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес, Сидней, Брисбен, Мельбурн, Перт, Мумбай, Дели, Хоши Мин, Бангкок, Сингапур чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Катей Пасифик компаниар дамжин нийт 14 хот руу зорчих боломжтой боллоо.

Г.Ганболд: Төсвийн хуулийн дагасан хуулийн дагуу аймаг, сум газар олгож чадахгүй болох нь байна
Г.Ганболд: Төсвийн хуулийн дагасан хуулийн дагуу аймаг, сум газар олгож чадахгүй болох нь байна
 
ШУУРХАЙ: Иргэдээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээрээс дайчлан баривчилжээ
ШУУРХАЙ: Иргэдээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээрээс дайчлан баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.