Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын шинэ ерөнхийлөгч Ц.Уугангэрэл МУГТ Б.Чинзоригийн допингийн асуудлаар мэдээлэл өгчээ. Тэрбээр, "МУГТ Б.Чинзоригийг допинг хэрэглэсэн гэдэгт итгэлтэй байна. Олон улсын лаборатори буруу хариу гарган гэж байхгүй. Тиймээс хэрэв допинг хэрэглэсэн бол эртхэн уучлалтаа гуйчихвал гурван жил эрх хасагддаг юм байна лээ шүү" гэж тамирчныхаа талд зөвлөгөө өгдөг. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо шинжлүүлэх эрх нь нээлттэй. Б сорьцоор эерэг гарвал тамирчны эрх дөрвөн жилээр хасагдах нөхцөл байдал үүснэ" гэлээ.
Ц.Уугангэрэл: Б.Чинзоригийг допинг хэрэглэсэн гэдэгт итгэлтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.