Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

E-mongolia: Хүүхдээ хаана явааг ганц товчлуураар мэдэх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Өнөөдөр өглөө E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Тодруулбал, Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Ингэснээр хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэх боломжтой болж байгаа аж.

Ингэхдээ хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм. Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн түвэгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир нэг метрийн зөрүүгүй заах ийм шийдэл боловсруулсан байна.

Мөн хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэгт өртсөн, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгисөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авах технологийн шийдэлтэй байгаа аж.

Түүнчлэн E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids шинэ цэс хөгжүүлж байна. Аюул эрсдэл тохиолдвол 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой. Хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгыг үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, Ондо компаниуд дэмжиж, E-Mongolia, Ekids ашиглахад датаны шаардлага хэрэггүй, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болж байна.

Мөн ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлийг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашиглаж байгаа юм.

ШУУД: Сэтгүүлчид “Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт“-ийг эсэргүүцэж байна
ШУУД: Сэтгүүлчид “Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт“-ийг эсэргүүцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.