Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Швед улс тамхидалтыг бууруулсан бол Финланд улс зорилгоосоо ухарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 16 секунд

Ердөө 20 жилийн өмнө насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь идэвхитэй тамхичин байсан Финланд улс 2030 он гэхэд тамхидалтгүй улс болохоо зарлаж байлаа.

Финланд улсын хувьд тамхинаас татгалзуулах олон хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тамхидалтын түвшин 22 хувь байгаа нь зорилгодоо хүрэхэд маш их хичээл чармайлт шаардахаар байгаа юм. Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд тамхидалтын түвшин огт буугаагүй бөгөөд үүндээ тамхины борлуулалтын хэт чанга бодлого нөлөөлж байна гэж судлаачид үзэж байна.

Учир нь тамхинаас гаргах зориулалттай бүтээгдсэн цахилгаан тамхи буюу вейпийг тамхитай адилтгаж хэрэглээг нь багасгах бодлого барьснаар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах нь бүү хэл өсгөх хандлагатай болгосон байна.

5,5 сая хүн амтай ч 1 сая гаруй идэвхитэй тамхи хэрэглэгч уг үндэстэн 2030 оны амлалтдаа хүрэхийн тулд хор хөнөөл багатай никотин агуулсан бүтээгдэхүүний хуулиа эргэн харах шаардлагатай болсон гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Харин хөрш зэргэлдээ Швед улс утаат тамхинаас бүрэн татгалзаж байгаа туршлагаа Европийн Холбооны улсуудад санал болгож, хуваалцах хүсэлтэйгээ илэрхийлээд байна.

Сүүлийн 50 жилийн хугацаанд Швед улс Европын бусад орнуудын нэгэн адил тамхины эсрэг уламжлалт арга хэмжээг нэвтрүүлсэн хэдий ч гол ялгаа нь тус улс янжуур тамхинаас хор хөнөөл багатай, утаагүй хувилбарыг борлуулахад нээлттэй бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг муугаар ойлгуулах, хязгаарлахаас зайлсхийдэг ажээ.

"ЕХ-ны бусад бүх орнууд Шведтэй ижил стратеги хэрэглэвэл ирэх арван жилд зөвхөн Европт 3.5 сая хүний амийг аврах боломжтой" гэж тайланг зохиогчдын нэг, Шведийн анагаах ухааны нийгэмлэгийн дарга асан Андерс Милтон хэлэв.

Алтернатив бүтээгдэхүүн хэр бага хор хөнөөлтэй болохыг нотлох баримт маш тодорхой байна. Жишээлбэл, Хатан хааны эмч нарын коллеж цахилгаан тамхины уураар удаан хугацаагаар амьсгалснаар эрүүл мэндэд учирч болох эрсдэл нь уламжлалт шатамхай тамхины хор хөнөөлийн 5 хувиас хэтрэхгүй гэж мэдэгджээ.

Швед улс 2006 оноос 2020 он хүртэл тамхидалтын хэмжээг 60 хувиар буулгасан нь ЕХ-ны аль ч улсаас хамгийн том үзүүлэлт юм. Харин Европын бусад улсууд мөн хугацаанд 10-25%-иар буурсан байна.

Дэлхий даяар тамхидалтын түвшинг бууруулах үндэстний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба дэлхийн 100 гаруй улс цахилгаан тамхийг дэмжсэнээр хамгийн их бууралт үзүүлж байна. Харин хориглох арга хэмжээ авч буй улсуудын тамхидалтын түвшин өндөр хэвээр байгаа юм.

Эх сурвалж: smokefreesweden

Н.Цэлмүүн: Францад гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон. Гэхдээ хэвлэлээр явж байгаа хохирлын мөнгөн дүн худлаа
Н.Цэлмүүн: Францад гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон. Гэхдээ хэвлэлээр явж байгаа хохирлын мөнгөн дүн худлаа
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.