Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашины араас портер загварын машин мөргөж, жолооч нь амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн “Хүрэн дэл” гэдэг газар ачааны автомашины араас бага оврын ачааны автомашин мөргөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдан нас барсан явдал болжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл /2023.10.12/-ны өдрийн 20:19 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 157 км зам туулан 00:30 цагт очиход Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан зүтгүүрийн араас мөн чиглэлд 2 зорчигчтой иргэн И-ын жолоодож явсан ‘Портер” загварын бага оврын ачааны автомашин мөргөж нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн А/60 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Саид Моллаей ирэх олимпод Азербайжаны нэрийн өмнөөс барилдана
Саид Моллаей ирэх олимпод Азербайжаны нэрийн өмнөөс барилдана
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.