ХУД-ийн 18-р сургуулийн 10 гаруй сурагч хичээл дээрээ байх үедээ хордлого авч, эмнэлгийн тусламж авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар тус сургуулийн захирал хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ, "Өмнө нь манай сургууль дээр яг ийм үйл явдал болсон. Гэтэл өнөөдөр гуравдугаар цагаас эхлээд өмнө нь хордож байсан хүүхдүүдэд дахин хордлогын шинж тэмдэг илэрсэн. Тиймээс тухайн ангийг тусгаарлаж, шинж тэмдэг илэрсэн 15 хүүхдийг эх нялхаст хүргэж шинжилгээ өгүүлсэн" гэсэн юм.
Тэгвэл одоогоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад, "18-р сургуулийн 4 сурагч хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа ба эмчилгээ үргэлжилж байна" гэлээ.