ХУД-ийн 18-р сургуулийн 10 гаруй сурагч хичээл дээрээ байх үедээ хордлого авч, эмнэлгийн тусламж авсан байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан тус сургууль дээр Цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийж буй бөгөөд хүүхдүүдийн хордлогын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Түүнчлэн өмнө нь буюу өнгөрөгч есдүгээр сард тус сургуулийн 6 дугаар ангийн сурагчид мөн хордлого авч, эмнэлгийн байгууллагад хандан, эмчүүлж байсан бол өнөөдөр дахин хүүхдүүд хордсон асуудал гарсан байна.
Тэгвэл энэ талаар тус сургуулийн захирал, "Өмнө нь манай сургууль дээр яг ийм үйл явдал болсон. Гэтэл өнөөдөр гуравдугаар цагаас эхлээд өмнө нь хордож байсан хүүхдүүдэд дахин хордлогын шинж тэмдэг илэрсэн. Тиймээс тухайн ангийг тусгаарлаж, шинж тэмдэг илэрсэн 15 хүүхдийг эх нялхаст хүргэж шинжилгээ өгүүлсэн. Одоогоор 3 хүүхдийг хэвтүүлж ажиглахаар болсон. Хүүхдүүдэд толгой эргэсэн болон хөл чирэх болон зарим хүүхдэд бөөлжих шинж тэмдэг илэрсэн" гэх мэдээллийг өглөө.