ийслэлийн онцгой байдлын газраас агаарт дэгдсэн онцгой үнэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хий газтай ойролцоо үнэр үнэртсэн гэх 230 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалтгаан нөхцлийг нь тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар мэргэжлийн багийнхан Дүнжингарав худалдааны төв, Хонхор орчимд шалгалт хийхэд тухайн үнэр нь бохирын магистрал шугамны худгаас хүчтэй үнэртэж байгаа бөгөөд хэрэглэсэн тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр ажлаа үргэлжлүүлж байгаа. Дүгнэлт мэдээлэл эцсийн байдлаар гараагүй. Гарсан даруйд шуурхай мэдээлнэ" гэлээ.
Мөн "Нийслэлийн түргэн тусламжийн төвд газ болон угаарын хийтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. БЗД-ийн 11-р хороо Хонхорын Содмонгол шатахуун түгээх станц орчимд хий алдагдсан байж болзошгүй гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.