Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРГУУЛИАС ГЭР ХҮРЭХ ЗАМ: Согтуу ах нарт элдвээр хэлүүлж, тэдэнд загинуулах үе гардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 48 секунд

Өнөөдрийн нийгэмд хүүхдийн эрхийг зөрчиж буй олон асуудлууд бий. Хамгийн аюулгүй, аз жаргалтай байх ёстой орчиндоо хүртэл хүүхэд гэмт хэрэгт өртөх тохиолдол гарсаар байна. Сүүлийн өдрүүдэд гарсан хувийн такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэргүүдийн хохирогч нь бага насны хүүхэд байсан нь олон нийтийг цочирдууллаа. Тэгвэл бидний ирээдүй болсон хүүхэд багачууд аюулгүй нийгмээр "алхаж" чадаж байна уу. Тэд сургуулиас гэр хүртэл ямар замыг туулдаг бол. Энэ асуултад бид сурагчдын төлөөллөөс байр суурийг нь сонслоо. Мөн түүнчлэн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс өөрсдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаараа тэд ярьсан юм

-Сургуулиас гэр хооронд хол зайтай. Заримдаа согтуу ах нар элдвээр хэлдэг. Загинуулах үе ч бий-

Сурагчдын төлөөлөл: Сургуулиас гэр хооронд нэлээн хол зайтай. Хол байдгаас шалтгаалж бидэнд маш олон асуудлууд тулгардаг. Жишээлбэл, архи уусан ах нар элдвээр хэлдэг. Заримдаа тэдэнд загинуулах үе ч гардаг. Автобусанд явж байхад хүртэл архидан согтуурсан хүмүүс энд тэндгүй орилж, бусдыг харааж загинах нь бий. Тэд ихэнхдээ эмэгтэй хүмүүс рүү дайрдаг. Энэ нөхцөлд өөрийг маань хамгаалах насанд хүрсэн хүмүүсийг бараадаж зогсдог.

Сургуулийн нөхцөлд хамгийн түгээмэл тулгамддаг асуудал нь үе тэнгийн дээрэлхэлт. Мөн багш сурагчдын хоорондын харилцаа муу байдаг. Багш болон сурагчид санаатай болон санаандгүй байдлаар гутаан доромжлох явдаг байдаг.

Цахим орчин дахь мэдээллүүд маш их учраас аль болох шүүлтүүртэй хандах хэрэгтэй гэж боддог. Сэтгэлзүйн хувьд тулгарсан асуудлаараа сэтгэлзүйчид хандах нь бага. Сэтгэлзүйн асуудлаа өөрөө дотроо бодсоор байгаад сэтгэлзүйчид хандах нь бага. Энэ нь нөгөө л нийгмийн хэвшмэл байдалтай холбоотой гэж хардаг. Манай үеийнхэн асуудал тулгарахад гэр бүл гэхээсээ илүү найз нөхдөдөө хандахыг илүүд үздэг. Найзууд маань үе тэнгийнх учраас илүү сайн ойлгодог. Сургуулийн орчинд сэтгэлзүйч, нийгмийн ажилтандаа хандмаар байдаг ч сэтгэлд хүрдэггүй.

-Сургуулиас гэр хүртэл 10 километрийн зайтай. Гэхдээ хувийн таксигаар үйлчлүүлэхээс татгалзахыг хичээдэг-

Сурагчдын төлөөлөл: Сургуулиас гэр хооронд арван километрийн зайтай. Автобусанд суугаад явчихдаг. Автобусанд олон хүнтэй шахцалдаж явах нь хэцүү. Заримдаа хулгайд юмаа алдах эрсдэлтэй байдаг. Оройтож тарсан үед хувийн таксигаар үйлчлүүлдэг. Хичээл оройтсон үед автобусанд суух хувийн таксигаар зорчих хоёрын голд эргэлздэг. Хувийн таксинаас айх үе гардаг. Мөнгөгүй үед автобусанд сууж таардаг. Мөнгөтэй үедээ таксинд суудаг. Гэхдээ хувийн таксинд суухаас аль болох татгалзахыг хичээдэг. Миний өмнө сурч байсан сургууль давтлага ихтэй учраас орой тардаг байсан. Сургуулийн гадуур гэрэлтүүлэг байдаггүй байсан. Хичээл тараад гэрэлтүүлэггүй газраар явахад хүн араас дагаж буй мэт мэдрэмж төрдөг байсан. Автобусанд суугаад аюулгүй явдаг боловч автобуснаас буугаад дахиад л харанхуй замаар явдаг.

Хичээлээс бусад цагт сошиалыг идэвхтэй ашигладаг. Гэхдээ танихгүй хүмүүстэй сошиалаар найз болоод байдаггүй. Ээжийнхээ хэлсэн үгэнд ордог. Танихгүй хүнтэй найз болох шаардлага ч байхгүй. Миний танил хүүхэд утсыг нь хакердаад зургаар нь оролдоод байна гэж хэлж байсан. Тэгэхэд нь шууд л цагдаад хандахыг зөвлөж байсан.

-Яарсан үедээ таксинд суудаг. Таксинд суухдаа гар утсаа ойр байлгаж аль эсвэл машиных нь дугаарыг аав, ээж рүүгээ явуулдаг-

Сурагчдын төлөөлөл: Сургуульдаа холоос явдаг. Өглөө эрт л автобусандаа суухгүй бол автобусанд сууж амждаггүй. Оройтсон үед гэртээ харих замдаа согтуу хүмүүстэй их таардаг. Гэрэлтүүлэг байхгүйгээс маш харанхуй замаар алхах үе байдаг. Автобус ирэхгүй хичээлээс хоцрох гээд байгаа үедээ такси барьдаг. Гэхдээ такси барих ч аюултай болчихлоо шүү дээ. Заримдаа яарсан үедээ таксинд зүгээр л суучихдаг. Аль болох хүүхдүүдтэй ханьсаж суудаг. Гар утсаа аль болох ойр байлгадаг. Аль эсвэл аав, ээж рүүгээ машиных нь номерийг дараад яявуулдаг. Нийтийн тээвэр удаж ирэх нь хүндрэлтэй санагддаг. Автобусанд зорчиход хөгшин настай хүмүүс сандал тавьж өгсөнгүй гэж уурлах нь бий. Зүгээр л хэлчихэж болно шүү дээ. Гэтэл элдвээр хэлэх гээд байдаг.

Сошиал орчин тэр чигтээ сөрөг болчихсон юм шиг санагддаг. Заримдаа орохоос ч залхуу хүрдэг. Айдастай болчихдог юм билээ. Гадаад хүмүүс Hi гэж бичиж орж ирэх нь бий. Тэгж бичвэл шууд л блоклодог.

Улаанбаатарт 16 хэмийн дулаан, зөөлөн салхитай
Улаанбаатарт 16 хэмийн дулаан, зөөлөн салхитай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.