Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн товчооны гадна амьдардаг иргэд, ААН, байгууллагын тээврийн хэрэгслээс хураамж авахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн “Нийслэл хотын товчоо постын гадна амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслээс товчооны камер орж, гарах болгонд төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй” гэх гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзав.

Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6076 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 5275 иргэн, 287 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Налайх дүүргийн 39579 иргэн, 1984 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүд өдөр бүр товчоогоор нэвтрэхдээ цахим төлбөр төлдөг байна.

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг “Цагаан жагсаалт”-д оруулах талаар албан бичиг илгээснээр “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д өөрчлөлт оруулж, дээрх 3 дүүргийн нутаг дэвсгэр дэх автомашины постын гадна амьдарч буй иргэдээс төлбөр авахгүй байх зохицуулалтыг тусгуулж, хэрэгжилтийг хангахаар болов.

Журмыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

“Найман ишигний“ гэх хэргийн шүүгдэгч Б.Дайриймаагийн биеийн байдал муудаж, шүүх хурал завсарлалаа
“Найман ишигний“ гэх хэргийн шүүгдэгч Б.Дайриймаагийн биеийн байдал муудаж, шүүх хурал завсарлалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд