Энэ сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншандад 12 настай охин сураггүй алга болсон. Уг охиныг авч явсан этгээдийг Өмнөговь аймгаас баривчилсан ч өнөөдрийг болтол охиноос сураг гараагүй байгаа билээ.
Тухайн сэжигтэн нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр 12 жилийн хорих ялыг авдрантын хорих ангид эдлээд гарч ирсэн гэх мэдээлэл бий.
Өнөөдрийн байдлаар 700 гаруй алба хаагч эрэн хайх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байна.