Хотын дарга Д.Сумьяабазар хэдхэн хоногийн өмнө ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдэж, Нийслэлийн даргын ажилдаа төвлөрч ажиллахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор, түүнийг "Хотын даргын ажлаа өгч, С.Наранцогтын оронд Эрдэнэс Монгол компанийн захирлаар томилогдоно" гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхлэв. Энэ асуудалд Д.Сумьяабазар албан ёсоор тайлбар өгч, цахим орчиндоо нийтэлсэн байна. Тодруулбал, тэрбээр "2020 оны аравдугаар сараас эхлэн хотын даргаар ажиллах хугацаанд "МАНАНХҮН"-ын нэг хүний командтай дайралтуудыг шингээж явлаа. Аливаа зүйлд хэмжээ хязгаар буйг сануулъя. Миний хувьд, Нийслэлийн намын даргын ажилд төвлөрч, хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөж байна" хэмээн нийтэлсэн байна.