Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ намайг ил цагаан өдөр гүжирддэг нь ямар учиртай юм бэ. Би чөлөөндөө гарсан, ном бичиж сууна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайд, Хот хариуцсан сайд болон Хотын дарга нарын томилгоотой холбоотой гаргасан шийдвэрээ танилцуулсан юм. Энэ үеэрээ тэрбээр Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй холбоотой мэдээллийг хэлсэн. Тодруулбал, тэрбээр "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан. Удирдлагын академийн тэнд "Эрдэнийн төгөл" гээд хотхон одоо байж байдаг. АН-ынхан авлигын асуудал дээр намынхнаа битгий хамгаалаарай" гэсэн юм. Харин эл мэдээлэлд Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ намайг ил цагаан өдөр гүтгэн гүжирддэг нь ямар учиртай юм бэ. Намайг, Хотын сайн дарга байсан тухай нийгмийн сүлжээнд жиргээд буйд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй. Өдгөө би чөлөөндөө гарсан, ном бичиж сууна" гэжээ.

СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР: Нэгдүгээр ангийн хүүхдүүд маань уйлахаар нүүрийг нь угаалгаад, тайвшруулахыг хичээж байна
СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР: Нэгдүгээр ангийн хүүхдүүд маань уйлахаар нүүрийг нь угаалгаад, тайвшруулахыг хичээж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.