Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: “Авлигал“ хороолол тэргүүтэй бяр чадалтай авлигачдын бэлгэ тэмдэг болсон барилгуудад хууль хэрхэн очдогийг харуулж өгөөч

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд Хот болон зарим сайд нарын томилгоотой холбоотой шийдвэрээ танилцуулсан билээ. Сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяраас дараах асуултыг асууж хариулт авсан юм.

Тэрбээр "Томилогдох өдөр нь эргээд нэхнэ гэдгээ мэдэгдээд хоёр асуултыг асууя. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын газрын авлигал замбараагаа алдсан. Үүний үр дүнг өнгөрсөн зуны турш харцгаасан. Судалгаагаар Улаанбаатар хот үерийн онц аюултай бүс гэжээ. Авлигал гэх хорооллыг ард иргэд ярьж байна. S Outlet гэх газрыг ч ярьж байна. Төр засгийн байгууллагууд нь очоод барилга эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах гэтэл та нар юу юм бэ гэсэн байртай ажиллаад зогсож байдаг. Ерөөсөө ажил нь зогсдоггүй. Энэ бол бяр чадалтай авлигалчдын том бэлгэ тэмдэг болсон барилгууд. Энэ газруудад хууль хэрхэн очдогийг харуулж өгөөч. Ингэж байж Улаанбаатар хотыг цэгцэлнэ шүү дээ. Хууль сахиулах арга хэмжээ авч өгөөрэй. Эргэж нэхнэ шүү" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Намайг огцруулах санал хураалт хийж явахын оронд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй байна
Л.Оюун-Эрдэнэ: Намайг огцруулах санал хураалт хийж явахын оронд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй байна
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.