Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Намайг огцруулах санал хураалт хийж явахын оронд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд Хот болон зарим сайд нарын томилгоотой холбоотой шийдвэрээ танилцуулсан билээ. Сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Иргэд маань шүүх засаглалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байна. Шүүх засаглалынхан нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Ард түмэн эрхээ бариулах гэж парламентийг сонгодог. Өөрөөр хэлбэл, төлөөлөх эрхээ парламентад түр хугацаанд шилжүүлж байна гэсэн үг. Парламент гүйцэтгэх засаглалыг томилдог. Ард түмний хүсэл эрмэлзэл, шударга ёсыг тогтоох шүүх шударга биш байна, ард иргэдэд хатуу хандаж байна ойлголт 90 орчим хувь болчихоод байхад парламентаас төрсөн гүйцэтгэх засаглалын тэргүүн яаж дуугүй байх билээ. Үүнийг шүүхэд нөлөөлж байна гэж намайг огцруулах санал хураалт хийж явахын оронд өөрсдөдөө дүгнэлт хиймээр байна. Адаглаад суурь судалгаа хийж үзэх хэрэгтэй. Энэ төрт ёсны асуудал болчихоод байна" гэлээ.

Б.Энхбаяр: Дүүргийн газрын албаны мэргэжилтэн авлига авсныг газар дээр очиж, сейфт нь үзлэг хийж барьж байсан
Б.Энхбаяр: Дүүргийн газрын албаны мэргэжилтэн авлига авсныг газар дээр очиж, сейфт нь үзлэг хийж барьж байсан
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.