Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Х.Нямбаатар БЭТ хэлбэрээр ажиллах нөхцлийг бий болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өгсөн тул дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын зүгээс, Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг. Гэвч тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийх явцад алдаа дутагдал гарсан. Олон нийт ч үүнд бухимдалтай хандсан. Тиймээс нийслэлийн ЗД өөрийн хариуцлагын хүрээнд уучлал хүсэж, хүсэлтээ өгсөн.

Тиймээс ЗГ-ын зүгээс Нийслэлийн Засаг даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дэвшүүлж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Х.Нямбаатар сайд Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдаасаа бүрэн татгалзаж, Хотын даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, БЭТ хэлбэрээр ажиллах нөхцлийг бий болгоё гэж байгаа. Учир нь хотын түвшинд НИТХ үйл ажиллагаагаа явуулж, хотыг удирддаг. Улстөрийн байгууллага улстөрийнхөө үйл ажиллагааг явуулна. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж, олон жил бугшсан идээ бээрийг шахахад Засгийн газар бодлогын түвшинд дэмжлэг үзүүлнэ" гэлээ.

ХАНЖОУ: Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртэж, 25 дугаар байрт эрэмбэлэгдэж байна
ХАНЖОУ: Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртэж, 25 дугаар байрт эрэмбэлэгдэж байна
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.