Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замын тээврийн хэмжээ өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23,7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22,7 хувиар илүү байна.

Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46,1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харуулж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны 2 дугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр хятад болон оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгожээ.

Д.Сумъяабазар: “Акуа гарден“-тай холбоотой эрх ашиг үнэртэж, авлигатай холбоотой асуудал байна гэж хардахаар захирамж орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шүү
Д.Сумъяабазар: “Акуа гарден“-тай холбоотой эрх ашиг үнэртэж, авлигатай холбоотой асуудал байна гэж хардахаар захирамж орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шүү
 
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй