МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ажил дуусаагүй. Дараагийн хамгийн том ажил бол парк шинэчлэлийн ажил. Ногоон автобусыг авахгүй. Гэрээ хийсэн компанитайгаа гэрээгээ цуцлах талаар ярилцаж, дараагийн парк шинэчлэлийн асуудлыг ярина. Энэ асуудалд дараа дараагийн хүмүүс нь болон Засгийн газар тодорхой чиглэлтэй ажиллана. Ирэх долоо хоногт Засгийн газрын гишүүний тухай асуудлыг УИХ-аар танилцуулагдаад явах байх" гэлээ.
МАН БҮЛЭГ: Ирэх долоо хоногийн УИХ-ын хуралдааны үеэр Ж.Сүхбаатар сайдын ажлаа өгөх хүсэлтийг танилцуулах байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.