МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үдээс өмнө Ж.Сүхбаатар сайд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Мөн нийслэлийн түгжрэлээс гадна газар олголт, замбараагүй хот төлөвлөлт зэрэг асуудал дээр Ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Сая МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдлаа. Үдээс хойш Хотын дарга Д.Сумъяабазартай уулзалт хийж ярилцсан. Бүлгийн хурлын үеэр Сумъяабазар огцрох хүсэлтээ албан ёсоор гаргалаа. Саяны парк шинэчлэлийн худалдан авалттай холбоотой асуудал Засгийн газартай холбоогүй. Өөрөөр хэлбэл, нийслэлтэй холбоотой асуудал. Тиймээс Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нартай хариуцлагын асуудлыг ярьж байгаа юм. Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадаж байна гэж харж байна" гэв.
Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстээ хариуцлага тооцож чадаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.