УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүлгийн хурлаар автобусны дуулианы асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, хотын дарга Д.Сумъяабазартай холбоотой асуудлыг хэлэлцэж дэмжсэн гэх мэдээлэл байна.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын дарга Д.Сумъяабазар түрүүхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан бөгөөд Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгье гэж тохирчээ.
Бид бүлгийн хуралтай холбоотой мэдээллийг цаг алдалгүй шуурхай эргэн мэдээлэх болно.