Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Ард түмний хараа хяналтаас гадуур, нээлттэй сонсголгүйгээр томилогддог байх Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр парламентийн томилгооны сонсголтой холбогдуулан шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Парламентын томилгооны сонсгол бол тухайн нэр дэвшигчийн зам мөр, бодлого, мэдлэг, боловсрол, туршлагыг ард түмний төлөөллийн дээд байгууллагаар уламжлуулан АРД ТҮМЭН-д танилцуулах хэлбэр мөн. Засгийн бүх эрх мэдэл ард түмнээс эхтэй. Төлөөллийн ардчилал нээлттэй, ил тод байх тусмаа түүний хүлээн зөвшөөрөгдөх дархлаа батжина. Цэц, Ерөнхий прокурор, УДШ-ийн шүүгчийн томилгоо урьд нь сонсголгүйгээр хийгддэг байснаас улбаатайгаар хаалттай, хонгилжсон, улс төрөөс хараат, явцуу бүлэглэлийн гар хөл болсоны төлөөсийг бид бэлхэнээ харсан. Ард түмний хараа хяналтаас гадуур, нээлттэй сонсголгүйгээр томилогддог байх Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэж байна" гэв.

М.Бадарчийн бүх давааг хүчингүйд тооцож, 2027 оны 7 сарын 12-ныг дуустал барилдах эрхийг ХАСЛАА
М.Бадарчийн бүх давааг хүчингүйд тооцож, 2027 оны 7 сарын 12-ныг дуустал барилдах эрхийг ХАСЛАА
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.