Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЭХ: Ерөнхийлөгчөө сонгох асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган болж байна. 2016 оноос хойш тус холбоог удирдсан С.Одонтуяа үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдсэн бөгөөд шинэ залуу үеэ дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл яг одоо Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэхээр хурал хаалттай хэлбэрт шилжиж байна.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан нарын нийт есөн хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байсан боловч НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон АН-ын гишүүн Г.Хажидмаа нар нэрээ татсан. Ингэснээр АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон хүн өчигдөр батламжаа гардан авсан байдаг.

34 настай иргэн Тэрэлж голд живж, амь насаа алджээ
34 настай иргэн Тэрэлж голд живж, амь насаа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.