Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл өгч байна.
Мэдээллийн эхэнд, холбооны шинэ ерөнхийлөгч Б.Жаргалан, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудыг сонгох дээд чуулганы АН амжилттай зохион байгууллаа. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн бүх бүсгүйчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Олон оролцогч, олон нэр дэвшигчтэй бодлогын хувьд өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Миний хувьд хамт өрсөлдсөн бүсгүйчүүдийнхээ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж, нэг баг болон хамтарч ажиллах эрмэлзлэлтэй байгаа. Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуульд заасан квотыг зөвхөн босго оноо гэж харж байгаа. Тиймээс бүх шатанд квотоос давуулан нэр дэвшүүлэх, эмэгтэйчүүдээ бэлдэх, чадвахжуулж, таниулах тал дээр ажлуудыг зохион байгуулна. Мөн бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэйчүүдийг ялалт байгуулуулах тал дээр ажиллана. Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамтарч сөрөг хүчний байр сууриа маш идэвхитэй илэрхийлнэ. Бүх шатанд эрх баригчдад шахалт үзүүлнэ" гэлээ.