Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өнөөдөр болж байна. Дээд чуулганд долоон эмэгтэй нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Ц.Уянгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр, "АЭХ-ны лидер болохоор нэр дэвшсэн бүсгүйчүүд маань бүгд АН-ын нэр нүүр, нэрийн хуудас болсон хүмүүс байгаад бахархаж байна. Мэдээж алдаа оноотой сайнтай муутай асуудлууд хүн бүрт байдаг. Гэхдээ АН-аас эрх баригчдыг сөрж зогсоож чадах эмэгтэй лидерийг Ц.Уянга гэж харж байна даа" гэжээ.