Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол ЭРҮҮГИЙН хариуцлага хүлээлгэдэг болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 50 секунд

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ тухай “Согтуурсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зохицуулалтыг өөрчилж, чангатгах бодлогыг ХЗДХЯ-ны зүгээс баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эсэхээс үл хамаарч согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэдэг болгох өөрчлөлтийн төслийг Засгийн газар танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа болно” гэв.

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Э.Дэлгэрмаа эх орондоо ирлээ
ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Э.Дэлгэрмаа эх орондоо ирлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.