Хотын дарга Д. Сумъяабазар Нийслэлтэй холбоотой цаг үеийн асуудал, агаарын бохирдлыг бууруулах талаар шинжлэх ухаан дээр үндэслэсэн тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
"Агаарын бохирдолтой ихтэй тухайн хэсгүүдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд арга хэмжээ авч ажиллана. Түгжрэл буюу хэт их ачааллаас үүдсэн дуу чимээний бохирдлыг ДЭМБ-аас стандарт хэмжээг нь 60 дб гэж тооцсон байдаг. Улаанбаатар хотын дуу чимээ дундаж нь 75 дб байна. Ачаалал ихтэй үедээ 80-150 дб болдог.
Хотын иргэд бүгд дуу чимээний бохирдолд өртөж байна. Тэгэхээр агаар бохирдлыг бууруулах асуудлыг цогц байдлаар харах нь зөв.
Мөн хотын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. 712 мянга 992 автомашины 72.1 хувь нь суудлынх, 16.1 хувь нь ачааны, 8.1 хувь нь бусад. 10 жилийн насжилттай 528 мянга 695 тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ нөхцөл байдал агаарын бохирдолд нөлөөлж байна.
Цаашид холбоос зам, тойрог замаа яаралтай барина. Э.Бат-Үүл даргын алдаа нь 70:30 буюу зөвхөн орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Хотод 40 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь зогсоол, 15 хувь нь явган зам байгууламж гэсэн стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна" хэмээлээ.
.