Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Даваа гарагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тус чуулганаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж шинэ Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дууслаа.
Тэгвэл Анагаах ухааны доктор дэд профессор Н.Одонгуа нэр дэвшихээр боллоо. Түүний хувьд ЭМД-ын зөвлөлийн гишүүн бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Н.Одонгуагийн намтрыг та бүхэнд хүргэж байна.