Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Даваа гарагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тус чуулганаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж шинэ Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дууслаа.
Тэгвэл АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан нэр дэвшихээр болжээ. Б.Жаргалангийн хувьд сайд асан “Фортуна” Н.Батбаярын охин бөгөөд өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдэг утгаараа эмэгтэйчүүдээсээ дэмжлэгтэй байгаа аж. Тэрбээр, аавыгаа дагаад МҮДН фракцид хамаарч байгаад сүүлд АН-ын залуучуудын үүсгэсэн байгуулсан “Морьтон” фракцид орсон гэх мэдээлэл байна.