Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: “Мэдээлэл өгье“ гэх Б.Ганхуягийн маш ноцтой хүсэлтийг хүлээж авах ёстой. Тэр бол зангилаа дээр нь байсан хүн. Хамт илрүүлэлцээд өгье

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр Б.Ганхуяг "Намайг болон манай гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү" гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Учир нь "Яллагдагч Б.Ганхуяг миний бие "нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ асуудлаар мөрдөн шалгах байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Хамтран ажиллах эрх бүхий этгээдээр тогтоож намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү" гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Мэдээлэл өгье" гэх Б.Ганхуягийн маш ноцтой хүсэлтийг хүлээж авах ёстой. Тэр бол зангилаа дээр нь байсан хүн. Хамт илрүүлэлцээд өгье. "Нүүрсний" гэх хэргийн цаана хэн байгаа юм. Оффтейк гэрээ гэж юу юм, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм, 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм. Нүүрс тээврийн 298 компаниудын ард ямар эрх мэдэлтнүүд байгаа юм. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг үүнийг нь хамт илрүүлэлцээд өгье. Удахгүй УИХ дээр ч гэсэн сонсгол нь явна" гэв.

Ш.Отгон-Өлзий: Энтертайнмент хүмүүсийн бүжгээ хийх тайз нь МҮХАҮТ биш
Ш.Отгон-Өлзий: Энтертайнмент хүмүүсийн бүжгээ хийх тайз нь МҮХАҮТ биш
 
Олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг “халагдахыг дээрээс нь албадсан“-аар ажлаасаа чөлөөлөгдлөө гэв
Олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг “халагдахыг дээрээс нь албадсан“-аар ажлаасаа чөлөөлөгдлөө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.