2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдрийг зохион байгуулахтай холбоотой нийслэлийн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн ЭМ-ийн газрын дарга П.Эрхэмбулган:
"Улаанбаатар хотод автомашингүй өдрийг зохион байгуулдаг болоод 13 жил болж байна. Есдүгээр сарын 23-ны Бямба гаригт болох авто машингүй өдөр нь иргэдийн стрессийг бууруулах, автомашины дууг багасгах, унадаг дугуй , алхалтыг дэмжих зорилготой "Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа" уриан дор зохион байгуулагдах гэж байна. Тус үйл ажиллагаанд НЭМБ, ЭМЯ-ны харъяа эрүүл мэндийн байгууллагууд ,хувийн хэвшлийн байгууллагууд Сүхбаатарын талбай дээр үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгнө. Тухайлбал ХСҮТ, Цус сэлбэн судлалын үндэсний төв, үйл ажиллагаагаа явуулна.
Энэ үеэр Хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолой, чихрийн шижин, сүрьеэгийн оношилгоо зэрэгт хамрагдах боломжтой.
Төв талбай дээрх үйл ажиллагаа 10 цагаас эхэлж Соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.