Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: О.Одбаяр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим өнөөдөр 21 дүгээр их хурлаа хийж буй. Хурлаар холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох юм. Нийт 13 хүн танхимын ерөнхийлөгчөд өрсөлдөхөө мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл, дөнгөж сая Монголын Үндэсний Олимпын хорооны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Тэрбээр, "Миний бие Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Үндэсний бизнесийн салбарын болон танхимын гишүүн байгууллагуудын өмнө тулгамдаж буй бэрхшээл саадыг хөнгөвчлөх, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах,дотоодын нийт бүтээгдэхүүн дэх хувийн хэвшлийн нэмэгдэл өртгийг нэмэгдүүлэх, бизнес дэх төрийн оролцоог багасгах, танхимын үйл ажиллагаа засаглалыг орчин үеийн сайн туршлагын дагуу шинэчлэх зэрэг олон талт бодлого зорилт дэвшүүлж байна. Чөдөрийг тайлж, чөлөөт эдийн засгийг тэлэх танхимын тухай хуулийг шинэчлэн батлуулахын төлөө нэн тэргүүнд ажиллана. Хүртээмжтэй бодлогоор хамтын өсөлтийг бий болгоё" гэжээ.

Н.Учрал: Авлигыг нураах хамгийн хүчтэй зэвсэг бол ТЕХНОЛОГИ
Н.Учрал: Авлигыг нураах хамгийн хүчтэй зэвсэг бол ТЕХНОЛОГИ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.