Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАНЖОУ: Т.Тулга аваргын төлөө, Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр манай таван тамирчин дэвжээнд гарсан. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө шалгарч үлдлээ.

Тэрбээр, Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан юм.

Т.Тулга алтын төлөө ДАШТ-ий алт /2022/, Ази тивийн хошой аварга /2022, 2023/ Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа Вьетнамын Лай Деү Тонгийг 9:0-ээр, хоёрын даваанд Энэтхэгийн Радхикаг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизийн Нурзат Нуртаевад 8:10-аар дийлдсэн. Хүрлийн төлөө Казахстаны Елина Шалигинатай барилдахаар болов.

М.Оюунчимэг: 2010 онд Хөвсгөл аймагт 8 настай охиныг маш ноцтойгоор хөнөөсөн хүн НЭГ ЖИЛИЙН дараа магадлангаар СУЛЛАГДАХ гэж байна
М.Оюунчимэг: 2010 онд Хөвсгөл аймагт 8 настай охиныг маш ноцтойгоор хөнөөсөн хүн НЭГ ЖИЛИЙН дараа магадлангаар СУЛЛАГДАХ гэж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.