ХЗДХЯ Азийн Хөгжлийн банк хамтран гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх "Нэг өнгө" компанит ажлыг эхлүүллээ. Тус ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендерийн тэгш байдлыг хянахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой.
Мөн хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг зорилгоор "Хүлцэхгүй" богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгож байна.