Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Apple” компани IPHONE 15 гар утсаа танилцууллаа

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд
Зургийг apple. com

"Apple" компани өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 13-нд."iPhone 15" загварын шинэ ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг танилцууллаа. Мөн "Apple Watch Series 9", "Apple Watch Ultra 2" ухаалаг бугуйн цагны шинэ загвар, USB-C цэнэглэгчтэй "AirPods Pro" чихэвч, "iOS 17", "watchOS 10", "macOS Sonoma" үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан юм.

iPhone 15 цувралын стандарт загвар нь 6.1 (iPhone 15) болон 6.7 (iPhone 15 Plus) инчийн дэлгэцийн хэмжээ бүхий хоёр хувилбартай аж. Гаднаасаа харагдах өөрчлөлт нь цэнэглэгч портоо анх удаа Lightning стандартаас USB-C стандарт болгон сольсон байна. Дэлгэцийн дээд талын “Dynamic Island” өмнө нь зөвхөн iPhone 14 Pro загваруудад байсан бол энэ удаа iPhone 15 стандарт загваруудад нэвтэрсэн байна.

iPhone 15 хувилбар $799, iPhone 15 Plus хувилбар $899 эхлэх үнээр есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарах бол iPhone 15 Pro хувилбар $999, iPhone 15 Pro Max хувилбар $1,199 эхлэх үнээр энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн захиалга авч, 22-ны өдрөөс эхлэн худалдаанд гарахаар болжээ.

Өнгөний хувьд хар, цагаан, хөх , байгалийн титан гэсэн дөрвөн сонголттой аж.

Х.Болорчулуун: Үхэр ээмэгжүүлэх ажлыг ирэх хавраас хийх бөгөөд 4 тэрбум төгрөг төсөвлөнө
Х.Болорчулуун: Үхэр ээмэгжүүлэх ажлыг ирэх хавраас хийх бөгөөд 4 тэрбум төгрөг төсөвлөнө
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц