Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залилах гэмт хэргийн тоо өнгөрөгч онтой харьцуулахад 5,7 хувиар өсжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрөгч 2022 онд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24,2 хувь буюу 8563 тохиолдол нь цахим орчинд үйлдэгдсэн байснаас 90 орчим хувь нь залилах гэмт хэрэг байжээ.

Тэгвэл 2023 оны эхний найман сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25,7 хувь буюу 6516 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүний 5671 буюу 87 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж буй аж.

Мөн 2023 он гарснаас хойш 8934 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оноос 5.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн энэ оны найман сарын байдлаар 1449 хэргийг яллагдагчаар татагдаж, прокурор руу шилжүүлж, 21 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3243 хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн байна.

Мандалговь, Чойр чиглэлийн автозамыг хатуу хучилттай болгох ажлыг ирэх онд эхлүүлнэ
Мандалговь, Чойр чиглэлийн автозамыг хатуу хучилттай болгох ажлыг ирэх онд эхлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.