Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тав хоногийн хугацаанд 213,4 сая төгрөгийн хохиролтой 71 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 70 хувь нь цахим орчинд үйлдэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

2025 оны 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 213,472,391 төгрөгийн хохиролтой 71 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс:

  • 135,4 сая төгрөгийн хохиролтой 50 хэрэг буюу 70 хувь нь Цахим орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна.
  • Цахим залилах гэмт хэргийн хохирлын 53.4 хувь буюу 72.8 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явууллаа.

Иймд иргэд та бүхэн:

-Шаардлагагүй тохиолдолд телеграм аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байх

-Таны ойр дотны хүний хаягаас "Мөнгө зээлээч" гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандах

-Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд итгэхгүй байх, оролцохгүй байх

-Харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.