Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ хамтлаг 1999 онд “ХХ зуун“ тоглолтоо хийж байсан бол 24 жилийн дараа “XXI зуун“ тоглолтоо хийх гэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Чингис хаан хамтлаг төв цэнгэлдэх хүрээлэнд “ХХI зуун” тоглолтоо хийнэ Монголын рок попын ууган хамтлаг болох “CHINGGIS KHAAN” хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд гурван өдөр дарааллан тоглосноос хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 2023 оны есдүгээр сарын 16-ны хагассайн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд хийж, сонсогч фенүүдийнхээ сонорыг мялаах гэж байна.

“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж байсан юм.

Тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж байгаа ба үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү оруулах бөгөөд үзэгчид байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тойрон тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлэх билээ.

Тоглолт 17:30-аас урилгаар ирсэн уран бүтээлчдийн дуугаар эхэлж, дараа нь “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлээр үргэлжлэн 12:00 цагт өндөрлөх юм.

Тоглолтод урилгаар, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С.Наран, дуучин Наагий, Хар сарнай хамтлаг, Niciton хамтлаг, Guys хамтлаг, Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө.

Тоглолтын тасалбар есдүгээр сарын 12-ыг хүртэл 39,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол есдүгээр сарын 11-ээс хойш 59,000 төгрөгөөр худалдаалагдах юм.

Тасалбар борлуулах цэг: Наадам центрийн зүүн талд Хос Дүнз, Нарантуул Худалдааны төв, И-мартын бүх салбарууд, Тасалбар захиалах: https://www.ticket.mn/event/1737/ ☎️Хүргэлт үнэгүй: 1900-1950

Д.Дөлгөөн

Говь-Алтай аймгийн Халиун суманд усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна
Говь-Алтай аймгийн Халиун суманд усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.