Говь-Алтай аймгийн усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг Халиун сумын Олонбулаг, Сүүж, Чацран, Гүүбариач багийн нутагт эхлүүллээ.
Тоо бүртгэлийн ажлын хэсэгт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд болон Халиун сумын багийн дарга нарын хамтарсан бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус ажлын хүрээнд булаг, гол, нуур, худаг бүрд газар дээр нь очиж солбицол, усны чанарын 9 үзүүлэлт, ундарга, урсгалын хурд, гүн зэргийг мэргэжлийн багажаар хэмжиж, мэдээллийг хүснэгтэн болон зурган хэлбэрээр гаргаж усны судалгаа мэдээллийн бааз үүсгэнэ гэж Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Д.Дөлгөөн