Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цэлмэг: Хурандаа Л.Ганбаатарыг би ажилгүй болгоогүй. Тэтгэвэртээ гарсан хүн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, түүнийг дараа мэдэгддэг болон бусад асуудлуудыг дэлгэсэн байдаг. Улмаар уг мэдээллийн дагуу ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон Булган аймагт ажилласан байдаг.

Мөн О.Цэлмэг нь энэ гомдлоо долоодугаарт сард гаргасан байдаг. Тиймээс тухайн үед буюу долоодугаар сард Булган аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж, дэд даргыг тушаал бууруулсан хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн юм.

Тэгвэл О.Цэлмэг "2023.07.05-ны өдөр миний 126 дугаарт амаар гаргасан “Үндэслэлгүй цалин хассан” тухай гомдлын дагуу Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас ажлын хэсэг ирж шалгалт хийсэн. Энэ үеэр Захиргааны удирдлагын тасгийн дарга хошууч н.Өнөрбат, нягтлан н.Отгонсүрэн нарт тус тус сахилгын шийтгэл оногдуулж, дэд даргаар ажиллаж байсан дэд хурандаа Баттулгын албан тушаалыг өөрчилж, мөн сахилгын шийтгэл оногдуулсан.

Газрын даргаар ажиллаж байсан Хурандаа Л.Ганбаатар даргын хувьд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан.

Л.Ганбаатар даргыг ажилгүй болгосон гэж над руу дайралт хийгээд байгаа хүмүүс зөв ойлголтыг авна уу. Анхнаасаа энэ хүнийг ажилгүй болгож өгнө үү гэж гомдол гаргаагүй гэдгийг хэлье.

Аливаа Юм үнэнээрээ сайхан гэдгийг зориуд тэмдэглэе" хэмээжээ.

Хүн чанар “ХУДАЛДАЖ АВНА“
Хүн чанар “ХУДАЛДАЖ АВНА“
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.