Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зодуулсан иргэн цагдаагийн албан хаагч биш, сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Цахим орчинд өнөөдөр "Нэгэн залуу цагдаагийн албан хаагчийг зодож, ухаан алдуулж буй" бичлэг тавигдсан. Энэ нь нэлээн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээгдсэний дагуу тодруулахад иргэн “С” гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна.

Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна" гэсэн юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байжээ. Тухайн иргэнийг зодсон залууг тогтоож, шалгаж байгаа юм байна.

112 ширхэг тарвагыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн зөрчлүүдийг илрүүлжээ
112 ширхэг тарвагыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн зөрчлүүдийг илрүүлжээ
 
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.