Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож буй юм.
Мөн манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй долоо нийт 10 тамирчин оролцох юм.
Эрэгтэй,
- -55 кг: Ө.Чагнаадорж
- -61 кг: У.Амарбаяр,
- +109 кг: Б.Муратбек
Эмэгтэй,
- -45 кг: Б.Тунгалаг
- -59 кг: Э.Энхтамир, Б.Хонгорзул
- -64 кг: Т.Отгончимэг, Г.Ануужин
- -71 кг: Г.Энэрэл
- -81 кг: М. Анхцэцэг нар өрсөлдөнө