Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүрсний хулгай” хавтгайрахад АТГ, ЦЕГ, УЕПГ-ын албан тушаалтнууд холбоотой гэсэн дүгнэлт гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 25 секунд
Гэрэл зургийг UBN.MN /Mpa.mn сайтыг зургийг ашигласан болно/

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан “Нүүрсний хулгай”-г шалгах УИХ-ын түр хороо энэ долоо хоногоос ажлаа эрчимжүүлээд байгаа. Тэгвэл өмнөх түр хороогоор шалгаж тогтоосон зарим зүйлс анхаарал татаж эхэллээ.

Тодруулбал, өмнөх түр хороо “Нүүрсний хулгай” хавтгайрахад тухайн үеийн Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, ЦЕГ-ын ажил хариуцаж байсан албан тушаалтнуудыг холбоотой гэж дүгнэсэн байгаа юм.

2013-2022 оны хугацаанд Гаалийн ерөнхий газраас дотоод хяналт шалгалтыг хэд хэдэн удаа явуулж гаалийн бүрдүүлэлт дутуу болон бүртгэлгүй машины талаарх гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийг илрүүлж, АТГ болон ЦЕГ-т шилжүүлсэн байдаг. Гэвч тус байгууллагуудын албан тушаалтнууд уг зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй шалгалтын тайлангийн зүйлчлэлийг нь өөрчилж, дарж байгаад хэрэгсэхгүй болгодог. Мөн хуулийн дагуу нэг ч этгээдэд хариуцлага тооцоогүй. Тэр ч байтугай зарим асуудлуудыг нь олон жилийн турш шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хуулийн байгууллагуудын дээрх хариуцлагагүй үйлдлүүдээс болж, “Нүүрсний хулгай” тухайн цаг үедээ таслан зогсоогдоогүй, улам бүр хавтгайрч өнөөдрийн хэмжээнд хүрч асар их хэмжээний хохирол учирсан байна. Шалгалтын явцад нүүрс ачиж, буулгах талбайгаас 1.1 сая тонн нүүрс дутсан. Мөн 2 сая тонн нүүрс илүү бүрдүүлэлт хийж гаргасан нь хяналт шалгалтын явцад тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний нүүрсийг татвараас зайлсхийх, уурхайгаас эх үүсвэргүйгээр алдагдсан нүүрс гэж ойлгож болох юм.

Ийнхүү нүүрсний хулгайд хуулийнхан өөрсдөө орооцолдсон, тодорхой квоттой байсан гэдэг нь үнэний ортой бололтой. Тэгвэл үүнээс гадна Ардын намын газар, хэлтсийн дарга нар ч мөн адил тодорхой нүүрсний квоттой гэх яриа саарал ордонд гарах боллоо. Уг асуудлыг шалгаж тогтоох шаардлага мөн адил үүсч буй бололтой.

БЗД-ийн 26-р хороонд баригдаж буй улсын сургуулийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарчээ
БЗД-ийн 26-р хороонд баригдаж буй улсын сургуулийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарчээ
 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.