Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн 26-р хороонд баригдаж буй улсын сургуулийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

БЗД-ийн 26-р хорооны ЕБС-ийн насны хүүхдүүд хамран сурах сургуульгүй олон жил болсон. Иймд 2022 онд тус хороонд 640 хүүхдийн сургуулийн шав тавьж, барилгын ажил үргэлжилж байсан ч шүүхээс барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"БЗД, 26-р хороонд улсын сургууль барих ажил үргэлжилж байна. Эхлэх гэж нэлээн ажил, маргаан болсон. Эхэлсэн, овоо дөхөж байна. Угтаа төрийн өмчийн газар шүү дээ. Энэ хорооны хэдэн мянган хүүхэд сурах улсын сургуульгүй байгааг бүгд мэдэж байгаа. Газрын асуудал нь анх 2018 онд шийдэгдэж, шүүхийн 3 шатанд маргаанд ялсан.

Ика /Тайгам Алтай/ компанийхан дахиад шүүхэд хандсан. Анхан шатан дээр хот дахиад ялсан. Гэтэл Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олгосон НЗД-ын захирамжийн биелэлтийг Давж заалдах шатны шүүх түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлээс барилгын ажлыг зогсоохыг мэдэгдсэн байх юм. Завхарсан юм шүү. Дахиад хэлье. Төрийн өмчийн газар. Шүүхийн 3 шатанд хот ялсан, гэтэл дахиад шүүхдэж байна. Ямар ашиг сонирхол, завхрал вэ" гэжээ.

ЦЕГ: Цэцэрлэгийн багшийг зодсон хэрэг Монголд биш Малайзад болсон бөгөөд дөрвөн настай хүүг нь зодсоныг мэдсэн аав хоёр багшийн биед халдсан
ЦЕГ: Цэцэрлэгийн багшийг зодсон хэрэг Монголд биш Малайзад болсон бөгөөд дөрвөн настай хүүг нь зодсоныг мэдсэн аав хоёр багшийн биед халдсан
 
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.