Цахим сүлжээнд нэгэн аав өөрийнх нь хүүхдийг зодсон гэж цэцэрлэгийн багшид гар хүрч буй бичлэг цацагдсан. Тэгвэл тус бичлэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Дээрх бичлэг нь 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Малайз Улс дахь хүүхэд асрах төвд дөрвөн настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV дэх камерт өртсөн. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн хоёр багшийн биед халдсан үйл явдал болсон байна" гэв. Уг бичлэг нь манай улсад болсон үйл явдал мэтээр цахим орчинд нийтлэгдсэн тул цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
ЦЕГ: Цэцэрлэгийн багшийг зодсон хэрэг Монголд биш Малайзад болсон бөгөөд дөрвөн настай хүүг нь зодсоныг мэдсэн аав хоёр багшийн биед халдсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.