Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үерийн эрсдэлд байгаа гурван байршлыг нэн шаардлагатай албадан буулгах захирамж гаргасан. Тэгвэл өнөөдөр "Aqua Garden" хороолол, "S'Outlet", Алтай хотхоны урд байрлах "Шунхлай ШТС"-ийн удирдлагуудад захирамжийг хүлээлгэн өгч танилцуулсан юм.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн албадан буулгах ажил зарим байршлуудад эхэлсэн бөгөөд нураах төсөв болон хориогчдын нөхөн төлбөрийг төсвөөс гаргах талаар яригдсан.
Тэгвэл бид уг асуудлаар НЗДТГ-аас тодруулахад, "Эхний ээлжид ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмжээ авч байгаа учраас нөхөн төлбөр болон нураах өртгийг төсвөөс гаргах байх. Харин "Шунхлай ШТС" нь онцгой обект учраас нураах төсвөө өөрөөсөө гаргаж байгаа. Одоогоор хуулийн байгууллагад хандсан. Тиймээс шүүхээр буруутай этгээдүүдийг тогтоолгож, нөхөн төлүүлэх асуудал яригдана" гэлээ.