Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сандагсүрэн: Шунхлай ШТС, S Outlet, Акуа Гарден хорооллын нураах боломжтой барилгуудыг өнөөдрөөс нурааж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн 15р хороонд байрлах Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн удирдлагууд тус барилгын эздэд Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн "Шунхлай ШТС, S Outlet, Акуа Гарден гэсэн ААН-ийн асуудал өнөөдөр яригдаж байна. Газар албадан чөлөөлөх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын хэсэг гарч ажиллаж байна. Компани тус бүртэй уулзаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан. Шунхлай Групп ХХК-ийн хувьд асуудалд нааштай хандаж байгаа хэдий ч бид нэгэнт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй байгаа учраас яаралтай арга хэмжээ авах гэж байна. Өнөөдөр ажлын хэсгээс гэрээ байгуулсан компаниуд, станц, холбогдох эд хөрөнгө дээр тодорхой хэмжээний албадан чөлөөлөх арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Компаниуд өөрсдийн хүчээр газраа чөлөөлөхөөр санал солилцсон. Тэр болтол өөрсдийн хэмжээнд энгийн барилга байгууламжуудыг холбогдох компаниудын хүчээр албадан чөлөөлөх үйл ажиллагааг өнөөдрөөс хийнэ" гэлээ.

ШУУД: Голын голдиролыг өөрчлөн барьсан Шунхлай ШТС-ын удирдлагуудад Хотын даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна
ШУУД: Голын голдиролыг өөрчлөн барьсан Шунхлай ШТС-ын удирдлагуудад Хотын даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.