Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: СХД-ийн 162 дугаар сургуулийг “Монгол-Оросын хамтарсан сургууль“ болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 162-р сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгох шийдвэр гаргалаа.

Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон.

Тус сургуульд сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлэх аж.

ЗАСГИЙН ГАЗАР: 177.5 тэрбум коксон нүүрс туршилтыг зогсоож Нисэх, Яармаг, Дархан-Уул аймагт  хэсэгчилж хэрэгжүүлэхээр 32 тэрбум төгрөг төсөвлөхөөр шийдлээ
ЗАСГИЙН ГАЗАР: 177.5 тэрбум коксон нүүрс туршилтыг зогсоож Нисэх, Яармаг, Дархан-Уул аймагт хэсэгчилж хэрэгжүүлэхээр 32 тэрбум төгрөг төсөвлөхөөр шийдлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ