ҮСХ-оос өнгөрөгч 2022 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн үр хөндөлтийн тоон мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнгөрөгч онд нийт 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгдсэн байна. Энэ нь найман жилийн өмнөхтэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт аж.
Үр хөндөлтийг насны хувьд авч үзвэл, 30-34 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин хамгийн өндөр буюу 26.4 хувьтай байна. Харин 10-14 насны 41 охин үр хөндүүлсэн гэх статистик үзүүлэлт гарчээ. Мөн бүсээр нь харвал үр хөндөлтийн түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа аж.