Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн ШҮҮХ ХУРАЛ өнөөдөр болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлосоны дагуу өнөөдөр шүүх хурал нээлттэй болно.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

Эрдэнэтийн “Хүүхэд залуучуудын театр“-ын уран бүтээлчид “Асаж буй толгод“ хүүхдийн багт жүжгээ нийслэлийн хүүхэд, багачуудад толилуулна
Эрдэнэтийн “Хүүхэд залуучуудын театр“-ын уран бүтээлчид “Асаж буй толгод“ хүүхдийн багт жүжгээ нийслэлийн хүүхэд, багачуудад толилуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.