Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээвэр, орон нутгийн авто замтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: Монгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдсэн байна. Авто замын засвар арчлалтыг хувийн 10, төрийн өмчийн 20 компани хариуцан ажилладаг.
2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг тавигдсан. Тэгэхээр нэг компанид 1 тэрбум орчим төгрөг ноогдсон.
Иргэдээс гомдол, санал ихээр ирдэг Дундговийн авто замд 700 сая төгрөг тавигдсан. Автозамын засвар арчлалтын явц, үр дүнг, хяналт, шалгалтыг тогтмол хийнэ. Авто замын чанар, даац хэтрэлтээс үүдэж тус зам эвдэрсэн. 2024 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар их засвар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна
Цаашид улсын чанартай авто замп шинээр гарсан эвдрэлийг тогтоож, засварлан, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилт ажиллаж байна.